Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 16:34:14
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ
БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ
УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын судалгааны Цайдамын талбайн ажиглалтын хэсэгт 2019 онд 05 дугаар сарын 06-нд, Алтангадасын талбайн ажиглалтын хэсэгт 05 дугаар сарын 07-нд, 6-р бригадын ажиглалтын хэсэгт 05 дугаар сарын 12-нд тус тус буудай тариалсан. Ажиглалтын мэдээгээр Цайдамын талбайн буудайн ИДЗХГД ил гарах үе шат 06 дугаар сарын 28 нд, Алтангадасын талбайн буудай 06 дугаар сарын 30- нд, 6-р бригадын талбайн буудай 07 дугаар сарын 04-нд эхэлсэн. Буудайн түрүүлэлтийн үе шат Алтангадасын талбайд 07 дугаар сарын 10 нд, 6-р бригад, Цайдамын талбайнуудад 07 дугаар сарын 14 нд тус тус эхэлсэн.
Буудайн түрүүлэлтийн үеэс аарцан бололтын үе шат хүртэл шаардлагатай дулааны хэмжээ 490 градус байдаг бөгөөд 2019 оны 07 дугаар сарын цаг агаарын мэдээ, хөрсний чийгийн нөөц зэргийг үндэслэн дулаан чийгийн хангамжийг тооцон дээрх талбайнуудын буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааг тооцлоо.
2019 онд буудайн аарцан бололтын
үе шат эхлэх хугацаа
Тооцооны аргаар судалгааны талбайнуудад аарцан бололтын үе шат 08 дугаар сарын 06-12 ны хооронд эхлэж буудайн аарцан бололтын үе шат эхлэх хугацаа тарьсан хугацаа, хөрсний чийгээс хамааран Алтангадас, Цайдам, 6-р бригадын талбайн буудай олон жилийн дунджаас 2-4 хоногоор өмнө эхлэх төлөвтэй байна.
МЭДЭЭ ЗОХИОСОН:
АГРО ЦАГ УУРЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН